Богдхан ууланд амралт, аялал зугаалгын арга хэмжээ зохион
байгуулахыг түр хугацаагаар хориглов
Тусгай хамгаалалттай газар нутгийн
тухай хууль, Гамшигаас хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Ой хээрийг түймрээс
хамгаалах тухай хуулиудыг хэрэгжүүлэх талаар Богдхан уулын дархан цаазат газрын
хамгаалалтын захиргааны даргын Б-11 тоот тушаал гарлаа.
Дээрх тушаалаар хаврын
хуурайшилтын 2011 оны 04 дүгээр сарын 10-ний өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийг
хүртлэх хугацаанд, намрын хуурайшилтын 2011 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 11
дүгээр сарын 10-ны өдрийг хүртлэх хугацаанд Богдхан уулын хязгаарлалтын бүсэд
байнгын үйл ажиллагаа явуулж буй жуулчин баазуудаас бусад тус дархан газрын
нутаг дэвсгэрт амралт, аялал, зугаалгын үйл ажиллагаа явуулахыг, тусгай
зөвшөөрөлгүй болон галын аюулгүйн тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй авто
тээврийн хэрэгслээр нэвтрэхийг тус тус хориглосон байна.
Хавар, намрын хуурайшилтын үетэй холбогдуулан
гаргасан Богдхан уулын хамгаалалтын захиргааны даргын дээрх шийдвэрийн эсрэг
зөрчлийн талаар иргэдээс ирүүлэх мэдээллийг тус захиргааны
хариуцлагатай жижүүр 342137 утсаар авч байна.
Таны мэдээлэл Дархан цаазат Богдхан
уулаа гарч болзошгүй гал, түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах
үйлсэд оруулах хувь нэмэр тань болно.