Loading ...
styles and images
.... Богд уулаа хамгаалахад хувь нэмэрээ оруулцгаая ....
 
 
Вэбийн статистик
Манай сайтад нийт 106712 зочин холбогдсон.
Өнөөдөр 171 зочин холбогдсон.
 
Санал сэтгэгдэл
Богд уулаа хамгаалах ажилд таны оруулах хувь нэмэр;
Мод тарих
Хог хаягдлыг цэвэрлэх
Рашаан усаа бохирдуулахгүй байх
Ой хээрийн түймрээс сэргийлэх
Дархан газрын хамгаалалтын горимыг сахих
Ухуулга сурталчилгаа хийх
Зэрлэг нохой устгах ажил зохион байгууллаа

Байгаль орчны сайдын 1995 оны 18 дугаар тушаалаар батлагдсан улсын тусгай хамгаалалттай газар нутагт тархсан чонын тоог зохицуулах, зэрлэгшсэн нохойг устгах журмын хэрэгжилтийг хангах зорилгоор батлагдсан удирдамжийн дагуу тус Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Хот тохижилтын анчидтай хамтран Богдхан ууланд элбэгшээд байгаа зэрлэг нохой устгах ажил зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээнд 2012 оны 3 дугаар сарын 29-ны өдөр Хүрхрээгийн аманд  3 нохой, Залаатын зүүн богины ам, Залаатын аманд 6, Зайсангийн аманд 10,  Богино, Чандманы амнаас 3,  Арцатын аманд 2,  Нүхтийн амнаас 7 нохой нийт эзэнгүй, зэрлэг 31 нохдийг устгалаа. Зэрлэгшсэн, эзэнгүй нохойг устгаснаар ичээнээс гараад удаагүй байгаа тарвага, зурам зэрэг мэрэгчид, тэдгээрийн төл зулзага, шувуудын өндөг, ангаахайг хамгаалах, ан амьтныг тайван өсч үржихэд чухал нөлөө үзүүлсэн ажил боллоо.

 
Сэтгэгдэл бичэх

captcha