Төвийн
бүсийн байгаль хамгаалагчдын сургалт амжилттай явагдаж дууслаа.
Төвийн бүсийн УТХГН-ын хамгаалалтын захиргаадын байгаль
хамгаалагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх “БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ
ХАМГААЛАХ НЬ “ сургалт 11 дүгээр сарын 7,8,9-ны өдрүүдэд Улаанбаатар
хотод боллоо. Тус сургалтад
- Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны
23,
- Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын
хамгаалалтын захиргааны 26,
- Хөгнө тарнийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 4,
- Тужийн нарсны
байгалийн цогцолборт газрын
хамгаалалтын захиргааны 6,
- Хустайн нурууны
байгалийн цогцолборт газрын
хамгаалалтын захиргааны 6,
- Их нартын байгалийн нөөц газрын 4, нийт төвийн бүсийн 72 байгаль
хамгаалагч, судалгаа шинжилгээ хариуцсан 5 мэргэжилтэн оролцлоо.
Сургалтын зорилго
нь УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын байгаль орчин, биологийн олон янз байдал,
хууль эрх зүйн мэдлэг, чадварыг шаталсан, цогц хэлбэрээр дээшлүүлж тэднээр
дамжуулан төр засгийн бодлогыг орон нутгийн иргэд, гадаад дотоодын судлаач,
аялагчдад хүргэх замаар тогтвортой хөгжлийг дэмжих чадвартай мэргэжилтэн, байгаль
хамгаалагчдыг бэлтгэхэд чиглэгдлээ.
Төвийн бүсийн байгаль хамгаалагчдын сургалтыг:
- БОАЖЯ, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар
- НҮБ-ын Хөгжлийн
хөтөлбөрийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол орны
тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төсөл
- ТХГН-ийн мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг чадавхижуулах Төвийн бүсийн төв
/Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа/
- Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран
зохион байгууллаа.
Ийнхүү БОАЖЯ-ны УТХГН-ийн
төвийн бүсийн хамгаалалтын захиргаадын сургалтын төвийн 2011 оны 2 дахь сургалт
амжилттай болж өндрөллөө.
Ирэх 2012 онд ийм сургалтыг 4 удаа явуулахаар төлөвлөөд
байгаа юм байна.