Loading ...
styles and images
.... Богд уулаа хамгаалахад хувь нэмэрээ оруулцгаая ....
 
 
Вэбийн статистик
Манай сайтад нийт 87519 зочин холбогдсон.
Өнөөдөр 50 зочин холбогдсон.
 
Санал сэтгэгдэл
Богд уулаа хамгаалах ажилд таны оруулах хувь нэмэр;
Мод тарих
Хог хаягдлыг цэвэрлэх
Рашаан усаа бохирдуулахгүй байх
Ой хээрийн түймрээс сэргийлэх
Дархан газрын хамгаалалтын горимыг сахих
Ухуулга сурталчилгаа хийх
уриалга

БАЙГАЛЬ ОРЧНЫ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРГАСАН
У Р И А Л Г А

 

2012 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот

 

Байгаль орчны ажилтны улсын зөвлөгөөн 2012 оны 1 дүгээр сарын 15-ны  өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд болов. Тус зөвлөгөөнд аймаг, нийслэл, сум, орон нутгийг төлөөлсөн 560 төлөөлөгч, урилгаар 200 гаруй хүн оролцов.

Байгаль орчны ажилтны улсын зөвлөгөөнд оролцогсдод хандаж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт ирүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл нар оролцож, үг хэллээ.

Тус зөвлөгөөнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх “Тогтвортой хөгжил-байгаль орчны тулгамдсан асуудлууд: сорилт, боломж, шийдэл” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Монгол орны байгаль орчин, уур амьсгал харьцангуй хурдацтай хувьсан өөрчлөгдөж, түүний нийгэм, эдийн засгийн хөгжил, экологид үзүүлэх сөрөг улам бүр нэмэгдэх хандлагатай байгааг анхааралдаа авч;
байгалийн нөөц, баялгийг ашиглахад тэдгээрийн хамгаалал, нөхөн сэргээлтийн асуудлыг нэн тэргүүнд харгалзан үзэх тогтвортой хөгжлийн бодлогын зохицуулалтыг сайжруулах шаардлагыг харгалзан;
хөгжлийн бодлогод  эдийн засаг, нийгэм, байгаль орчны бодлогыг эн тэнцүү авч үзэх зарчмыг үндэс болгон;
байгаль орчинтойгоо зохицсон “Ногоон хөгжил”-ийн үзэл баримлалыг хэрэгжүүлэх нь  тогтвортой хөгжлийн гарц болохыг хүлээн зөвшөөрч;
тус зөвлөгөөнөөр хэлэлцүүлсэн илтгэлд тусгагдсан бодлого болон төр, засгийн удирдагч нараас ирүүлсэн илгээлт, хэлсэн үг, төлөөлөгчдийн гаргасан санал, дүгнэлтүүдийг үндэслэн байгаль орчны бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэх, байгаль орчны сайн засаглалыг төлөвшүүлэх нь Монгол орны өнөөгийн хөгжлийн тулгамдсан зорилт мөн болохыг хүлээн зөвшөөрч,  төрийн эрх барих дээд байгууллага, гүйцэтгэх засаглалын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд болон Монгол орны нийт иргэддээ хандан

УРИАЛАХ НЬ:

Нэг. Монгол Улсын Их Хуралд

  • 1.1.  Энэхүү улсын зөвлөгөөнөөр дэмжсэн “Байгаль орчны бодлогын шинэчлэлийн стратеги”-ийг нэн даруй хэлэлцэн баталж, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх эрх зүйн механизмыг тогтоох;
  • 1.2.  “Байгаль орчны бодлогын шинэчлэлийн стратеги”-ийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор байгаль орчны багц хуулийг шинэчлэн 2012 оны эхний хагас жилд багтаан хэлэлцэн батлах;
  • 1.3.   Байгалийн нөөц баялгийн ашиглалтыг сайжруулан, бага нөөцөөр илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэвэр технологийг бүхий л хэлбэрээр урамшуулах, эхний ээлжинд хог хаягдал боловсруулах, бохир ус цэвэрлэх байгууламж болон усны нөөц бүрдүүлэх, урсацын тохируулга хийж усны хуримтлал бий болгох барилга, байгууламжийн тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас, ойжуулах, мод үржүүлэх, цэцэрлэгжүүлэх ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх;
  • 1.4. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг ерөнхий чиг үүрэгтэй болгож, газрын нөөцийн нэгдсэн бодлого, байгаль орчны мэргэжлийн хяналтыг нэгтгэсэн салбарын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх.

 

Хоёр. Монгол Улсын Засгийн газарт

  • 2.1.   Байгаль орчны бодлогын шинэчлэлийн стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны мастер төлөвлөгөөг 2012 онд багтаан баталж, хэрэгжүүлж эхлэх;
  • 2.2. Ногоон хөгжлийн удирдлага болон нүүрстөрөгч багатай эдийн засгийн хөгжлийн тогтолцоог бий болгоход чиглэгдсэн бодлого, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг Рио+20 буюу “Байгаль орчин-тогтвортой хөгжил”-ийн дээд хэмжээний уулзалтаас гарах шинэ үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлэх;
  • 2.3. Байгаль хамгаалагчийн ажиллах нөхцөл, хангамж, цалин, урамшууллыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
  • 2.4. Бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, төв орон нутгийн байгаль орчны мэргэжилтнүүдийг давтан сургах тогтолцоог бий болгох;
  • 2.5. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд аюултай нөлөө бүхий хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах устгах систем бий болгох;
  • 2.6. Экологийн цэвэр технологийн судалгаа, туршилтын үндэсний төв байгуулах шийдвэр гаргаж, дэмжлэг үзүүлж ажиллах;
  • 2.7. Уул уурхайн замын тоосжилт, байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг тусгайлан судалж, нэгдсэн стандарт тогтоож мөрдүүлэх.

 

Гурав. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчид, бүх шатны Засаг дарга нарт

  • 3.1. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг таагүй нөлөөлөл, дасан зохицох боломжийг аймаг орон нутаг бүрийн хэмжээнд авч үзэж, тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг даван туулах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, дасан зохицох үйл ажиллагааныхаа төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх, иргэдийг мэдлэг, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;
  • 3.2. Иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, тэдний санал, зөвлөмжийг байгаль хамгааллын бодлого шийдвэрт тусгах, оролцоог  нэмэгдүүлэх;
  • 3.3. Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах нөхөрлөл болон мэргэжлийн байгууллагын эрх авсан  аж ахуйн нэгжийн хүч, боломжийг дээд зэргээр ашиглах;
  • 3.4. Цөлжилт, хуурайшилт явагдаж буй нутагт унаган ургамлыг тарималжуулах, хур тунадасны усыг хуримтлуулж усан сан байгуулан бэлчээр, хадлан тариалангийн талбай, ногоон байгууламжийн усалгаанд ашиглах, ойн зурвас бүхий тариалан эрхлэлтийг урамшуулан дэмжих;
  • 3.5. Бэлчээр нутгийг улирлын хуваарьтайгаар сэлгэн ашиглах замаар  зэрлэг болон ховор, ховордсон ан амьтдын бэлчээрлэх нутагт малаас үзүүлэх  дарамтыг  бууруулах;
  • 3.6. “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай”  хуулийн  хэрэгжилтийг эрчимжүүлэх;
  • 3.7. Харьяа нутаг дэвсгэртээ ус хэмнэх арга ажиллагааг дэмжиж, бороо,  цас,  мөсний усыг хуримтлуулж усан сан, хөв байгуулах судалгаа, тооцоо, төслийг орон нутгийнхаа хэмжээнд боловсруулан  хэрэгжүүлж эхлэх;
  • 3.8. Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлт, ган цөлжилтийн сөрөг нөлөөг бууруулан хөрсний чийг, таримал болон бэлчээрийн ургамлын ургац болон усны нөөцийг нэмэгдүүлэх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үндсэн арга болгон хэрэгжүүлэх.

Дөрөв. Төрийн захиргааны бүх шатны байгууллагын төрийн албан хаагчдад

  • 4.1. Төрийн захиргааны байгуулагууд экологи, байгаль хамгааллын чиглэлийн үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэн, аливаа бодлого, шийдвэр, хэрэгжүүлэх арга хэмжээндээ  байгаль орчныг хамгаалахад чиглэсэн арга замыг сонгох  дадлыг бий болгон хэвшүүлэх;
  • 4.2. Аливаа шийдлийг сонгохдоо “тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээ”–ний зарчмыг удирдлага болгон эдийн засаг, нийгэм, байгаль орчны шаардлагыг  энэ тэнцүү  хангах тогтвортой хөгжлийн бодлогыг хангаж ажиллах;
  • 4.3. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасныг үндэс болгон экологийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх ажлыг бүх шатанд зохион байгуулах;

 

Тав. Иргэний нийгмийн төлөөлөл, төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчдэд

  • 5.1. Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих үр ашигтай олон нийтийн  хяналтыг бий болгох талаар санаачилгатай ажиллах;
  • 5.2. Байгаль орчны асуудлаар гаргах аливаа шийдвэрт иргэний нийгмийн оролцоог хангах ажлыг санаачлан зохион байгуулах, бүх нийтийн экологийн боловсролыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.


Зургаа. Бизнесийн байгууллагын ажил хэрэгч хүмүүст

  • 6.1. Аливаа бизнес эрхлэхдээ “ногоон хөгжил”-ийн үзэл баримтлалыг удирдлага болгон байгалийн нөөцийн хэмнэлт, үр ашгийг гол шалгуур болгож, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангаж ажиллах;
  • 6.2. Компанийн нийгмийн хариуцлагын тэргүүлэх бодлогын хүрээнд байгаль орчны асуудлыг онцгойлон авч үзэж, байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн тусгай сантай болох;
  • 6.3. Байгалийн нөөцийг судлах, олборлох, ашиглах, боловсруулах бүх үе шатанд байгаль орчныг хамгаалах, сөрөг нөлөөллийг багасгах дэвшилтэт техник, технологи хэрэглэх;
  • 6.4. Байгалийн нөөц ашиглах үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны асуудал хариуцсан нэгж, ажилтнуудыг ажиллуулах.


Долоо. Монгол Улсын иргэдэд

  • 7.1. Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг чандлан сахиж, аливаа зөрчил, дутагдалтай эвлэршгүй байх, байгаль орчныг хамгаалах журамт үүргээ ёсчлон биелүүлэх;
  • 7.2. байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал, зан заншлыг эзэмшиж хэрэглэх, үр хүүхэддээ экологийн хүмүүжил олгоход онцгойлон анхаарах;
  • 7.3. Байгаль орчныг хамгаалах зөв хэвшил, зөв дадал, зөв зан үйлийг өөрөөсөө эхэлж, бусаддаа хэвшүүлэн “Иргэн бүр байгаль хамгаалагч байх” уриан дор санаачилгатай ажиллах.

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГСОД

 
Сэтгэгдлүүд
2012.02.10
yDCbiIirkqwKW
That's a smart answer to a dfifciult question.
2012.02.10
CuTzwugnE
pIAOPH aexffhskajxk
2012.02.11
mkEJNQpwfRcAPgW
d9t0QO , [url=http://tdvhdzhjbenq.com/]tdvhdzhjbenq[/url], [link=http://vymyybmtqwwm.com/]vymyybmtqwwm[/link], http://iglbcdqmelds.com/
2012.02.12
TbLcrSdhShqvqGoIXi
uZw2g0 lyjqaruimkev
2012.02.13
RFzSDwFbBEyqUmgY
yYWjYi , [url=http://xuqrzqvsukwi.com/]xuqrzqvsukwi[/url], [link=http://ldqxepgnlvql.com/]ldqxepgnlvql[/link], http://iddpftsqrhtf.com/
 
Сэтгэгдэл бичэх

captcha