Loading ...
styles and images
.... Богд уулаа хамгаалахад хувь нэмэрээ оруулцгаая ....
 
 
Вэбийн статистик
Манай сайтад нийт 106712 зочин холбогдсон.
Өнөөдөр 171 зочин холбогдсон.
 
Санал сэтгэгдэл
Богд уулаа хамгаалах ажилд таны оруулах хувь нэмэр;
Мод тарих
Хог хаягдлыг цэвэрлэх
Рашаан усаа бохирдуулахгүй байх
Ой хээрийн түймрээс сэргийлэх
Дархан газрын хамгаалалтын горимыг сахих
Ухуулга сурталчилгаа хийх
ОЙ, ХЭЭРИЙГ ТЇЙМРЭЭС ХАМГААЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1996 оны 5 дугаар сарын 28-ны єдєр
Улаанбаатар хот

ОЙ, ХЭЭРИЙГ ТЇЙМРЭЭС ХАМГААЛАХ ТУХАЙ

 

НЭГДЇГЭЭР БЇЛЭГ
Нийтлэг їндэслэл

1 дїгээр зїйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь ой, хээрийг тїймрээс сэргийлэх, тїймэртэй тэмцэх, унтраах, учирсан хохирлыг арилгахтай холбогдон їїсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зїйл. Ой, хээрийг тїймрээс хамгаалах
тухай хууль тогтоомж

Ой, хээрийг тїймрээс хамгаалах тухай хууль тогтоомж нь энэ хууль болон тїїнтэй нийцїїлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бїрдэнэ.

ХОЁРДУГААР БЇЛЭГ
Ой, хээрийг тїймрээс хамгаалах талаархи тєрийн байгууллагын
бїрэн эрх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын їїрэг

З дугаар зїйл. Засгийн газрын бїрэн эрх

Засгийн газар ой, хээрийг тїймрээс хамгаалах, тїймэртэй тэмцэх талаар дараахь бїрэн эрхийг хэрэгжїїлнэ:

1/ ой, хээрийг тїймрээс хамгаалах талаар тєрийн бодлогыг хэрэгжїїлэх;
2/ тїймэртэй тэмцэхэд шаардагдах техник хэрэгсэл болон бусад зїйлийн нормативыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тїїний онцлогтой уялдуулан тогтоож мєрдїїлэх;

3/ тїймрийн їед хїн хїч, техник хэрэгслийн дайчилгаа зарлах, явуулах журмыг батлах;

4/ ой, хээрийн тїймрийг унтраах ажилд оролцож буй иргэдийн хангамж, тэдгээрийн заавал эзэмшсэн байх зїйлийн жагсаалтыг батлах;

5/ тїймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг арилгах, экологийн тэнцлийг хангах зорилгоор газар, ой, ургамал, амьтны баялгийг ашиглах хэмжээг хязгаарлах, зогсоох;

6/ хуульд заасан бусад бїрэн эрх.

4 дїгээр зїйл. Тєрийн байгууллагуудын бїрэн эрх

1. Байгаль орчны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага ой, хээрийг тїймрээс хамгаалах, тїймэртэй тэмцэх талаар дараахь бїрэн эрхийг хэрэгжїїлнэ:

1/ Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар хїчингїй болгосон/ .

2/ Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар хїчингїй болгосон/ .

3/ Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар хїчингїй болгосон/ .

4/ тїймрээс учирсан хохирлын хэмжээг тогтоолгох, байгаль орчныг нєхєн сэргээх талаар улсын захиалга єгч судалгаа, шинжилгээний ажил гїйцэтгїїлэх, їр дїнг тооцож, хэрэгжїїлэх арга хэмжээ авах;

5/ тїймрийн аюултай їед хариуцсан нутаг дэвсгэртээ хамгаалалтын дэглэмдээ нийцїїлэн тодорхой їйл ажиллагаа явуулахыг хориглох эрхийг улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд олгох;

6/ цаг агаарын болон тїймрийн цагийн байдлын тухай мэдээллээр холбогдох байгууллага, хїн амыг хангах;

7/ хуульд заасан бусад бїрэн эрх.

2. Иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны байгууллага ой, хээрийг тїймрээс хамгаалах, тїймэртэй тэмцэх талаар дараахь бїрэн эрхийг хэрэгжїїлнэ:

1/ энэ хуулийн З дугаар зїйлийн 3-т заасан журмын дагуу дайчилгаа явуулж, тїймрийг унтраах арга хэмжээ авах;

2/ иргэдийг тїймрээс сэргийлэх, тїймэртэй тэмцэх, унтраах арга ажиллагаанд сургах, нэгдсэн сургалт зохион байгуулах.

3. Гал тїймэртэй тэмцэх байгууллага ой, хээрийг тїймрээс хамгаалах, тїймэртэй тэмцэх талаар дараахь бїрэн эрхийг хэрэгжїїлнэ:

1/ ой, хээрийг тїймрээс хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

2/ тїймрээс сэргийлэх зорилгоор тухайн бїс нутагт байгаль орчинтой харьцах тодорхой їйл ажиллагааг хязгаарлах, зогсоох;

3/ онцгой болон хамгаалалтын бїсийн ойг цэвэрлэх, арчлах, шороон болон халз зурвас гаргах зэрэг тїймрээс хамгаалах арга хэмжээний улсын захиалга єгч мэргэжлийн байгууллагаар гїйцэтгїїлэх;

4/ тїймрийн шалтгаан, нєхцєл болон хохирлыг тогтоох.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар нэмсэн/ .

 

5 дугаар зїйл. Аймаг, нийслэл, сум, дїїргийн
иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын
бїрэн эрх

Аймаг, нийслэл, сум, дїїргийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурал нутаг дэвсгэртээ ой, хээрийг тїймрээс хамгаалах, тїймэртэй тэмцэх тєлєвлєгєє, тєсєв баталж, биелэлтэд хяналт тавина.

6 дугаар зїйл. Аймаг, нийслэл, сум, дїїрэг,баг, хорооны
Засаг даргын бїрэн эрх

1. Аймаг, нийслэлийн Засаг дарга ой, хээрийг тїймрээс хамгаалах, тїймэртэй тэмцэх талаар дараахь бїрэн эрхийг хэрэгжїїлнэ:

1/ тїймрээс хамгаалах, тїймэртэй тэмцэх тєлєвлєгєєг хэрэгжїїлэх, шаардагдах зардлыг жил бїрийн тєсєвтєє тусгах, багаж хэрэгсэл, хїнс, бусад зїйлийн байнгын нєєцийг Засгийн газраас тогтоосон нормативын дагуу бий болгон сэлгэж байх;

2/ иргэдийг тїймрээс хамгаалах, тїймэртэй тэмцэх, амь бие, эд хєрєнгєє хамгаалах арга ажиллагаанд сургаж дадлагажуулах ажил зохион байгуулах;

3/ хилийн цэргийн анги, салбартай хамтран улсын хилийн дагуух зурвасыг бий болгох, тэдгээрийг байнга сэргээх, цурав татах, ойн цэвэрлэгээ хийх;

4/ тїймэр гарсан їед бїрэн эрхийнхээ хїрээнд хїн хїч, техник хэрэгслийг дайчлан тїймэр унтраах ажлыг шуурхай зохион байгуулах;

5/ тїймрийн хохирлыг арилгах арга хэмжээ авах, энэ зорилгоор ажлын хэсэг байгуулж ажиллуулах.
/Энэ заалтаас 1999 оны 5 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар "тогтоох" гэсэн їгийг хассан/ .

2. Сум, дїїргийн Засаг дарга ой, хээрийг тїймрээс хамгаалах, тїймэртэй тэмцэх талаар энэ зїйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 4, 5-д зааснаас гадна дараахь бїрэн эрхийг хэрэгжїїлнэ:

1/ тїймрээс хамгаалах, тїймэртэй тэмцэх тєлєвлєгєєг хэрэгжїїлэх, шаардагдах зардлыг жил бїрийн тєсєвтєє тусгах;

2/ тємєр зам, хот хоорондын зам, иргэдийн євєлжєє, хаваржаанд тїймрийн хамгаалалтын зурвас хийлгэж , хїлээн авах;

3/ нутаг дэвсгэртээ тїймрийн аюултай їед эргїїл, харуул ажиллуулах;
4/ тїймэртэй тэмцэхэд дайчлах хїн хїч, тээврийн хэрэгслийн тоо хэмжээ, дайчилгааны дэс дараалал, хуваарийг тїймрийн аюултай їеэс ємнє жил бїр гаргаж мєрдїїлэх;

5/ ой, хээр аялах, жуулчлах, зугаалах, ан агнах, бугын эвэр тїїх, мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах болон бусад їйлдвэрлэл, їйлчилгээ эрхлэхэд байнгын хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд дээрх їйл ажиллагааг хязгаарлах, зогсоох.

З. Баг, хорооны Засаг дарга ой, хээрийг тїймрээс хамгаалах, тїймэртэй тэмцэх талаар дараахь бїрэн эрхийг хэрэгжїїлнэ:

1/ тїймрээс хамгаалах сурталчилгааг хїн бїрт хїргэж тїймэртэй тэмцэх бэлтгэлийг хангуулах;

2/ тїймэртэй тэмцэх ажлыг нэн даруй зохион байгуулах, хїн хїч, техник хэрэгслийг дайчлах, тїймэр гарсан тухай болон тїймрийг унтраах ажлын явцыг дээд шатны Засаг дарга болон холбогдох бусад байгууллагад шуурхай мэдээлэх;

3/ нутаг дэвсгэрээ айл єрх, аж ахуйн нэгж, байгууллагад хуваарилан хариуцуулж хяналт тавиулах;

4/ тїймрийн шалтгаан, гаргасан этгээд, хохирлыг тогтооход эрх бїхий байгууллагад дэмжлэг їзїїлэх.

7 дугаар зїйл. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын їїрэг

1. Иргэн тїймрээс хамгаалах, тїймэртэй тэмцэх талаар дараахь їїрэг хїлээнэ:

1/ тїймрийн аюултай їед тїлсэн гал, асаасан шїдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бїрэн унтраах;

2/ гэр, байшин, бэлтгэсэн євс, худаг, малын хашаа, саравчны эргэн тойронд хамгаалалтын зурвас хийх;

3/ айл єрх бїр їнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бїхий нїх, саванд хийж, тїймэр алдахгїй байх нєхцєлийг хангах;

4/ тїймрээс амь бие, эд хєрєнгєє хамгаалах, тїймэртэй тэмцэх арга ажиллагааг эзэмшсэн байх, їр хїїхдээ тїймрээс сэрэмжлїїлж сургах;

5/ тїймрийн аюултай їед эцэг, эх, асран хамгаалагч нь хїїхдийг ой, хээрт шїдэнз, асаагуур болон бусад гал їїсгэгчтэй явуулахгїй байх;

6/ айл єрх бїр тїймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх;
7/ гарсан тїймрийг унтраах ажиллагаанд иргэний журамт їїргийн дагуу оролцох, тїймэр илрїїлсэн, тїймрийн тухай мэдээ хїлээн авсан бол тїїнийг унтраах арга хэмжээ авч Засаг дарга, бусад холбогдох байгууллагад яаралтай мэдээлэх.

2. Аж ахуйн нэгж, байгууллага тїймрээс хамгаалах, тїймэртэй тэмцэх талаар дараахь їїрэг хїлээнэ:

1/ тїймрээс хамгаалах, тїймэртэй тэмцэхэд хїн хїч, тээврийн болон бусад хэрэгслийг гаргаж єгєх;

2/ ой, хээрийг тїймрээс хамгаалах тухай хууль тогтоомж, эрх бїхий байгууллага, албан тушаалтнаас хууль тогтоомжид нийцїїлэн гаргасан шийдвэрийг биелїїлэх ажлыг їйл ажиллагааныхаа хїрээнд зохион байгуулах;

3/ ой, хээрт мод бэлтгэх, эрэл, хайгуул, судалгаа, шинжилгээний ажил гїйцэтгэхдээ хууль тогтоомжид заасны дагуу зєвшєєрєл авсан байх, тїймрийн аюултай їед дээрх болон аялал, зугаалга зэрэг їйл ажиллагаа явуулахдаа сум, дїїргийн Засаг даргаас зєвшєєрєл авч, тїймэр гаргахгїй байх баталгаа єгєх;

4/ галын аюултай бодис, шатах, тослох материалыг хэрэглэх, тээвэрлэх, хадгалах журам, горимыг чанд мєрдєх;

5/ бїх тєрлийн тээврийн болон єєрєє явагч хэрэгслийг галын аюулгїйн тєхєєрємжєєр тоноглох, ажилд гаргахдаа шалгаж байх;

6/ тїймрийн тухай мэдээ авсан, илрїїлсэн тохиолдолд єєрийн хїч хэрэгслэлээр тїймэр унтраах арга хэмжээ авч, сум, дїїрэг, баг, хорооны Засаг дарга, холбогдох бусад байгууллага, албан тушаалтанд шуурхай мэдээлэх.

ГУРАВДУГААР БЇЛЭГ
Бусад зїйл

8 дугаар зїйл. Тїймрийн шалтгаан, гаргасан этгээд,
учирсан хохирлыг тогтоох

1. Ой, хээрийн тїймэр гарсан шалтгаан, буруутай этгээдийг тогтоох ажлыг цагдаагийн байгууллага хэрэгжїїлнэ.

2. Тїймрээс учирсан хохирлыг зохих шатны Засаг даргын ажлын хэсэг тїймэр унтарснаас хойш 30 хоногт багтаан тогтооно.

3. Ой, хээрийн тїймрийн хор уршигт экологийн болон эд материалын хохирол, тїймэртэй тэмцэхэд гарсан шууд болон шууд бус зардлыг оруулан тооцно.

4. Тїймрийн хохирлыг тооцох журмыг Засгийн газар тогтооно.

9 дїгээр зїйл. Тїймрийн мэдээ, тайлан

1. Бїх шатны Засаг дарга тїймрийн цагийн байдлын тухай мэдээг дээд шатны Засаг дарга болон байгаль орчны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагад єдєр тутам шуурхай мэдээлнэ.

2. Тїймрийн талаархи мэдээ, тайланг аймаг, нийслэл, сум, дїїргийн Засаг дарга хагас, бїтэн жилээр гаргаж иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны болон байгаль орчны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагад єгнє.

10 дугаар зїйл. Ой, хээрийн тїймэртэй тэмцэх дайчилгааг
зохион байгуулах

1. Бїх шатны Засаг дарга хїн хїч, техник хэрэгслийг дайчлан нутаг дэвсгэртээ гарсан тїймрийг унтраах ажлыг шуурхай зохион байгуулах бєгєєд тїїнтэй холбогдсон Засаг даргын шаардлагыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заавал биелїїлэх їїрэгтэй.

2. Тїймэртэй тэмцэх дайчилгаанд 16 нас хїрээгїй хїн, 60-аас дээш насны эрэгтэй, 55-аас дээш насны эмэгтэй хїн, тахир дутуу болон архаг євчтэй хїн, жирэмсэн эмэгтэй, асрамжлах хїнгїй, сургуулийн ємнєх насны хїїхэдтэй хїн, байнгын тасралтгїй ажиллагаатай / эмнэлэг, холбоо зэрэг/ газрын ээлжийн ажилтан хамрагдахгїй.

3. Улсын хил, аймаг, нийслэл, сум, дїїргийн нутаг дэвсгэр дамжсан орон нутгийн хїчээр унтраах боломжгїй тїймэртэй тэмцэхэд цэргийн албан хаагч, цагдаагийн байгууллагын ажилтныг оролцуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

4. Тїймэртэй тэмцэх ажилд дайчлагдсан иргэдийг хоол хїнс, бусад хангамж, тээврийн хэрэгсэл, багаж, шатахуунаар хангах асуудлыг дайчилгаа зохион байгуулж буй тєрийн байгууллага, албан тушаалтан хариуцна.

11 дїгээр зїйл. Тїймэр унтраах ажилд дайчлагдсан иргэн,
тєрийн албан хаагчийн їїргээ биелїїлэх
баталгаа

1. Тїймэр унтраах ажилд дайчлагдсан иргэн, тєрийн албан хаагч тїймэртэй тэмцэх иргэний журамт болон албан їїргээ гїйцэтгэж яваад эрїїл мэнд нь хохирсон, амь насаа алдсан тохиолдолд тїїнд буюу ар гэрт нь дараахь тэтгэвэр, тэтгэмж, цалингийн зєрїї, зардлыг олгоно:

1/ хєдєлмєрийн чадвараа тїр алдсан бол эмнэлгийн чєлєєтэй байсан хугацааны тэтгэмж, авч байсан цалингийн зєрїї;

2/ тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр, авч байсан цалингийн зєрїї;

3/ амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хохирогчийн авч байсан цалингийн зєрїї;

4/ хиймэл эрхтэн хийлгэх бол тїїний зардал.
2. Ой, хээрийн тїймэртэй тэмцэж яваад амь насаа алдсан иргэн, тєрийн албан хаагчийн оршуулгын зардлыг тєр хариуцна.

3. Ой, хээрийн тїймэрт дайчлагдсан иргэн, тєрийн албан хаагч тїймэртэй тэмцэж яваад амь насаа алдсан тохиолдолд тїїний ар гэрт нь нэг удаагийн буцалтгїй тусламж їзїїлж болно. Тусламжийн хэмжээг Засгийн газар тогтооно.

12 дугаар зїйл. Санхїїжилт

1. Тїймрээс хамгаалах арга хэмжээний зардлыг аймаг, нийслэл, сум, дїїрэг жил бїрийн тєсєвтєє тусгана.

2. Ой, хээрийн тїймрийн хор уршгийг арилгах зардлыг улсын тєсвєєс гаргаж, тїймэр гарсан шалтгааныг тогтоосны дараа тїїнийг гэм буруутай этгээдээр зохих хууль тогтоомжийн дагуу нєхєн тєлїїлнэ.

3. Тїймрийн хор уршиг, хєнєєл ихэссэн їед энэ хуулийн З дугаар зїйлийн З-т заасан журмын дагуу дайчилгаа явуулахад гарсан зардлыг Засгийн газраас санхїїжїїлж болно.

13 дугаар зїйл. Хууль тогтоомж зєрчигчид хїлээлгэх
хариуцлага

1. Ой, хээрийг тїймрээс хамгаалах тухай хууль тогтоомж зєрчсєн гэм буруутай этгээдэд зєрчлийн шинж байдал, хохирлын хэмжээг харгалзан эрїїгийн болон захиргааны хариуцлага хїлээлгэнэ.

2. Шїїгч, иргэний хамгаалалтын хяналтын улсын байцаагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, цагдаагийн байгууллагын эрх бїхий ажилтан тїймрээс хамгаалах тухай хууль тогтоомж зєрчсєн этгээдэд эрїїгийн хариуцлага хїлээлгэхээргїй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

1/ энэ хуулийн 7 дугаар зїйлийн 1 дэх хэсгийн 1,2,3,7, 2 дахь хэсгийн 1-6-д заасан їїрэг, 10 дугаар зїйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг биелїїлээгїй иргэнийг 1000-50000 тєгрєгєєр, албан тушаалтныг 30000-60000 тєгрєгєєр, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000-250000 тєгрєгєєр торгох;

2/ тїймрийг унтраах, учирсан хохирлыг арилгахад тєрєєс олгосон хєрєнгийг єєр зориулалтаар ашигласан албан тушаалтныг 30000-60000 тєгрєгєєр, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000-250000 тєгрєгєєр торгох.

3. Ой, хээрийг тїймрээс хамгаалах, тїймэртэй тэмцэхтэй холбогдсон їїргээ биелїїлээгїй Засаг даргад Тєрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлага ногдуулна.

14 дїгээр зїйл. Хууль хїчин тєгєлдєр болох

Энэ хуулийг баталсан єдрєєс дагаж мєрдєнє.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ
ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ