Loading ...
styles and images
.... Богд уулаа хамгаалахад хувь нэмэрээ оруулцгаая ....
 
 
Вэбийн статистик
Манай сайтад нийт 106712 зочин холбогдсон.
Өнөөдөр 171 зочин холбогдсон.
 
Санал сэтгэгдэл
Богд уулаа хамгаалах ажилд таны оруулах хувь нэмэр;
Мод тарих
Хог хаягдлыг цэвэрлэх
Рашаан усаа бохирдуулахгүй байх
Ой хээрийн түймрээс сэргийлэх
Дархан газрын хамгаалалтын горимыг сахих
Ухуулга сурталчилгаа хийх
Богдхан уулыг дархалж ирсэн тїїхээс
  • Богдхан уулыг дархалж, тахиж ирсэн тїїх Хїннїгїрний мандан бадарснаас цааших 3000 жилийнтэртээгээс улбаатай.
  • Улсын төв архивын албан баримтад 12-13-р зууны үед Хэрэйд аймгийн Ван хаан Тоорил Богдхан уулыг тахиж, Туулын хар шугуйгаар нутаглаж байхдаа “Унасан газар угаасан усаа” гэх Монгол хүний сэтгэлээр өөрийн эрх хэмжээнд онголон дархалсан түүхтэй.
  • Өлзийт хааны тэргүүн он буюу 1294 онд гаргасан Монголын их Юань улсын хууль цаазны бичгийн 398-р бүлэгт “Богдхан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа” байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ.
  • 1778 онд тэр үеийн Монголын тэргүүний сэхээтний нэг хүрээ сайд Юндэндоржийн санаачлагаар Богдхан уулыг албан ёсоор дархалж хамгаалалтад авсан байна.

    Сайд Юндэндорж Богдхан уулыг дархалуулахаар өргөсөн бичигтээ “Дөрвөн аймгийн чуулган нийлэх газар бөгөөд хормойд нь шар, хар олон түмэн хуран суух нь хүрээ оршихын дээр ан, амьтад, ой модоор элбэг баян, олон түмэндээ магтагдсан, холын жуулчдын анхаарлыг татсан энэ үзэсгэлэнт сайхан уулыг эцэг өвгөдөөс дархалж ирсэн учир үүнийг хуучин ёсоор тахин онгон дархан цазтай болгож өгөхийг хичээнгүйлэн гуйсугай” хэмээн хүссэний дагуу Тэнгэрийг тэтгэсний 43-р оны 9-р сарын 24-ний өдөр хааны зарлигаар дахин дархалсан байна.

  • 1809 онд Богдхан уулын 28 амыг тусгайлан хамгаалах цагдаатай болгож тийшээ нэвтрэн орох зєвшєєрлийг Богд эзэн хаан өөрөө олгодог дэг журам тогтоож байжээ.
  • 1911 онд Богд хаант Монгол улсыг тунхагласны дараа Богд уулыг Богд хайрхан уул гэж нэрлэн энэ уулыг хамгаалах захиргаа байгуулж байжээ.
  • 1950-иад оны үеэс эхлэн газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах талаар төр, засгаас ихээхэн анхаарч ирсний үрээр 1957 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 31-р зарлигаар Богд уулыг Чойбалсан уул нэрээр дархалж, 1974 онд Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 248 дугаар зарлигаар Богд уул нэрээр Дархан цаазат газар болгожээ.
  • Богд уул нь түүхийн урт хугацааны үе үеийн туршид өөр өөр нэрийг тухайлбал Богд уул, Хан-Уул, Богдхан уул, Чойбалсан уул, Богд Дүнжингарав гэх зэргээр нэрлэгдэж ирсэн бөгөөд Улсын Их Хурлын 1995 оны 26-р тогтоолоор Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн тухай хуулинд нийцүүлэн Богдхан уулын дархан цаазат газар хэмээн нэрлэж нэг мөр болгон баталгаажуулсан болно.
  • Дархан цаазат Богдхан уулын одоогийнхамгаалалтын захиргаа 1988 ондбайгуулагдсан.