|
Вэбийн статистик
Манай сайтад нийт 106712 зочин холбогдсон.
Өнөөдөр 171 зочин холбогдсон.
|
Олон жилийн цэвдэг
Олон жилийн цэвдэг чулуулаг
 |
Богдхан уул, түүний орчмын түүний орчмын гутаг нь хангай хэнтийн палеозойн атриат бүсийн Хэнтийн синклиналийн баруун өмнөд хэсэг т оршно. Дархалсан нутгийн 41651 га талбайд /350-285 сая жилийн тэртээ /чулуун нүүрсний галавын үед хуримтлагдсан тунамал чулуулгийн зузаалаг, 130 гаруй сая жилийн ба дунд төрмөлийн эрний дунд үе-юрий галавын сүүлчээр үүсч бүрэлдсэн боржин чулуу хоёроос гадна уулын бэл, хормой, голын хөндийгөөр сүүлийн үеийн хэмхдэст сэвсгэр хурдас тархжээ.Боржин чулуулгийн биет нь Богд уулын зүүн хэсэгт өндөг маягийн зууван хэлбэрийг олж тогтсон бөгөөд эргэн тойрондоо тархсан эртний төрмөлийн эриний тунамал чулуулгийн зузаалгийг зүсч гарсан хил заагийг үүсгэнэ. Чулуун нүүрсний галавын тунамал чулуулгийн зузаалаг уулын баруун зүүн, өмнөд хэсгээр тархжээ. Харин уулийн бэл, хормой, гуу жалгаар хожуу үед хуримталсан хэмхдэст сийрэг сийрэг хурдас хайрга, бөөнцөг, бул чулуутай, цайвар саарал,саарал өнгийн шавранцар, элсэнцэр бүтэцтэй байна. Түүнчлэн голын хөндийгөөр бул чулуу, хайрга, элс, наанги, шаварлаг тунашнаас тогтсон голын сэвсгэр хурдас тохийолдоно. Геологийн зурагт боржин чулуулгийн биет, чулуун нүүрсний галавын тунамал чулуулаг, дөрөвдөгч галавын сэвсгэр хурдасын тархалт, хагарлын шугам зэргийг тоймлон үзүүлэв. |
|