Loading ...
styles and images
.... Богд уулаа хамгаалахад хувь нэмэрээ оруулцгаая ....
 
 
Вэбийн статистик
Манай сайтад нийт 106712 зочин холбогдсон.
Өнөөдөр 171 зочин холбогдсон.
 
Санал сэтгэгдэл
Богд уулаа хамгаалах ажилд таны оруулах хувь нэмэр;
Мод тарих
Хог хаягдлыг цэвэрлэх
Рашаан усаа бохирдуулахгүй байх
Ой хээрийн түймрээс сэргийлэх
Дархан газрын хамгаалалтын горимыг сахих
Ухуулга сурталчилгаа хийх
Богдхан уулыг тахиж ирсэн тїїх

Байгалийнхаа анхдагч тєрх байдлыг харьцангуйгаар сайн хадгалсан дэлхийн цєєн улсын тоонд манай орон багтаж байгаагийн їндэс нь монгол туургатан эрт цагаас “тахилга” хэмээх єєр хаа ч байхгїй євєрмєц сонин, їр єгєєжтэй хэлбэрээр эх байгаль, газар шороо, нутаг ус юугаан дээдлэн хамгаалж ирсэнд оршдог.

1696 онд Халх-Ойрдын дайн дажин нэг тийшээ болж Єндєр гэгээн болон Халхын ноёд Долнуураас Их Хїрээнд буцаж ирэх замдаа Богдхан уулын Тєрхурахын аманд хан, ван, гїн, бэйл бэйс тэргїїтэн ихэс ноёд нь, Шажинхурахын аманд хутагт хувилгаад, лам нар нь отоглон бууж Хонхорын Цагаан толгой, Бумбан толгой хоёрыг тахиж Анхдугаар Богд Жавзандамбын насан хутаг бат орших бэлгээр даншиг мандал єргєн эрийн гурван наадам хийжээ. Тус уулын зїїн талын зэргэмцээ хоёр сайхан амыг Шажинхурах, Тєрхурах гэж нэрлэснийг дээрх їйл явдалтай холбон їздэг юм.

1696 оны тэрхїї Даншиг наадамд Донхор Донир гэдэг хїний сойж уралдуулсан морь тїрїїлэхэд тїїнд “Тїмэн эх” цол єгч шїлэг зохиогоод аялгуулан дуулж магтсан нь “Тїмэн эх” хэмээх уртын дуу тєрж улмаар хурдан морь гарах, ирэхэд энэ дуугаар ая барьдаг уламжлалтай болсон байна. Тэхлээр энэ сайхан дуу Хан уулын хормойд тєрж єдгєє Хан уулынхаа хормойд цуурайтсаар 300 гаруй жил болж байна.

1709 оноос мєрдсєн “Халх журам “хэмээх хууль цаазын бичигт Хэнтий хан, Богдхан, Зоргол хайрхан уулыг дархан цаазтай болгосон тухай дурдсанаас їзвэл дархан газруудаа тайж тахидаг уламжлал ёсоор тахилга їйлддэг байсан байна.

Эзэн хааны зарлиг ёсоор 1778 оноос Богдхан уулыг тахих болсонтой холбогдуулан тэргїїн оргил Цэцээ гїний орой дахь хадан цохионы євєрт “Сїлдийн сїм” гэх мянган зааны хошуу бїхий дэрэвгэр дээвэртэй, алтан ганжиртай, их таван ханатай гэрийн хиртэй дугуй сїм, овооны хурал хурах заамал дїнзэн байшин барьж, сан тавихад зориулсан гурван зааны хошуу, хєл гарган урласан асар том ширмэн бойпор суурилуулж, арц, хїж зэрэг їнэртэн уугиулах зориулалтаар эргэн тойронд нь дээрээ ширмэн тогоо бїхий 13 жижиг тємєр тулга байршуулан, тєр ба шашны хоёр овоог /тїїний баруун талынхыг Тєрийн, зїїн талынхыг Богдын буюу шашны овоо гэнэ/ засч, “Лусын худгийг” олж нээн тусгай дэг жаягийн дагуу тахилга хийдэг болсон ажээ.

Тахилгад Хїрээнээс цорж лам, цогчин унзад, гэсгїй гэхчлэн 50-иад лам, Манзушир хийдээс цогчин, их умзадтайгаа 42 лам, Богд Хаант улсын таван яамны сайд, Хїрээ сайд, Манжийн амбан зэрэг ихэс ноёд болон Богдхан уулын Цагдаа нарын дарга нь бїх цагдаатайгаа заавал, бусад нь єєрийн дураар оролцдог байжээ.

Богдхан хайрхан уулыг жил бїрийн хавар намар хоёр цагт албан ёсоор тахиж тєр ба шашны овоондоо мєргєн хїндэтгэл їзїїлж улмаар гурван зїйлийн наадам хийдэг болсныг уул тайлгын наадам хэмээн нэрлэж байжээ. Бас арван засгийн наадам ч гэдэг байсан байна. Энэхїї уул тайлгын наадмыг 1920-иод оны эхнээс цэргийн, улмаар Ардын Хувьсгалын, эдїгээ Ардын хувьсгалын ойн буюу Їндэсний их баяр наадам гэх болсон байна. Тэхлээр бидний жил бїрийн 7-рсарын 11-нд тэмдэглээд байдаг баяр наадам нь Богдхан уулын тахилгаас эхтэй ажээ.

1924 оноос эхлэн Богдхан уулыг тахих явдлыг Ардын Засаг єєртєє авч хариуцдаг болсон ч энэ їеэс эхлэн Богдхан, Хэнтий хан зэрэг уулыг тахих ёслолын цар хїрээ аажмаар багассан байна. Улмаар 1922 онд Хїрээнд байгуулагдсан Голын музейн сан хємрєгийг баяжуулахаар 1924-1925 оны їеэс Богдхан уулын дэвсгэр дэх сїм хийдїїдээс тїїх соёлын ховор нандин дурсгалуудыг татаж, тахилга хийж байгалиа дээдлэх ач холбогдлыг нь эс харгалзан зєвхєн сїсэг биширэлтэй холбон 1930-аад оны сїїлчээс сїм хийдїїдийг нь нурааж эхэлснээр тахилга орон нутгийн шинж чанартай болж эхэлсэн байх ажээ.

1995 онд Монгол Улсын Ерєнхийлєгчийн 110-р зарлиг гарч Богдхан, Хан Хэнтий, Отгонтэнгэр уулсыг тєрийн зїгээс дєрвєн жил тутамд албан ёсоор тахих тухай зарлиг гаргасан юм. Богдхан уулыг дархалсны 215 жилийн ойг 1993 онд албан ёсоор тэмдэглэх ёслолын хїрээнд анх удаа Чандманы амны Хийморийн овоо, Зуун модны амны Ламтаны овоог нэгэн зэрэг тахиж, улмаар 1994 онд Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 355 жилийн ойгоор Цэцээ гїнийг тахиж эртний ёс горимыг нь сэргээсэн юм.

1998 онд Богдхан уулыг дархалсны 220 жилийн ойгоор Байгаль орчны яам, Тєв аймгийн засаг даргын тамгын газраас зохион байгуулан Нийслэлийн Хан уул, Баянзїрх дїїргїїдийн оролцоотойгоор урьд тодотгосон дэг жаягийн дагуу Цэцээ гїн оргилыг тахисан.

1999 онд нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 360 жилийн ойн арга хэмжээний хїрээнд Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, тахилгын сангийн оролцоотойгоор Цэцээ гїнийг тахижээ.

2008 онд Богдхан уулыг дархан цаазтай болгосны 230 жил, ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа байгуулагдсаны 20 жилийн ой болж єнгєрсєн.

Монгол улсын Ерєнхийлєгчийн зарлигаар Богдхан уулын ноён оргил Цэцээгїний тэнгэрийг тайх тахилга 2009 оны 10 дугаар сарын 06-ны єдєр буюу 17 жарны шороон їхэр жилийн намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашням давхцсан бэлэгт сайн єдєр болж Монгол улсын ерєнхийлєгч Ц.Элбэгдорж єєрийн биеэр тус ёслолын ажиллагаанд оролцсон.