- Хөхтөн
- Шавьж
- Шувуу
- Устаж їгїй болох аюулд ороод байгаа болон устах аюулд орж болзошгїй, хамгаалагдсан амьтаны тєрєл тєрєл зїйл
Хөхтөн TopЭнд монгол орны хөхтөн амьтаны 35 хувь буюу 6 баг, 17 овог, 40 төрөлд хамаарах 54 зүйл хөхтөн байгаагийн дотор шинээр нутагшиж буй янгир, америк усны булга ордог. Богдхан уулын 54 зїйл хєхтєн амьтадаас 13 зїйлийг ховор ховордож байгаа зїйл гэж 2008 оны Богдхан уулын улаан номонд орсон. Їїнд: Дагуурын зараа Masechinus dauricus, Уссаг багваахай Myotis daubentoni, Чандага туулай Lepus timidus, Шар їнэг Vulpes vulpes, Хярс їнэг Vulpes corsac, ойн булга Martes zibellina, Хотны їен Mustela nivalis, Малар мануул Otocolobus manul, Зэрлэг гахай Sus scrofa, Баданга хїдэр Moschus moschiferus, Халиун буга Cervus elaphus, Бор гєрєєс Capreolus pegargus, Янгир ямаа Capra sibirica |
![]() |
![]() |
Богдхан уулын хөхтөн амьтдыг дараах байдлаар тоймлон ангилж болно.
Амьдралын төрх байдлын хувьд 4 зүйл сарьсан багваахайнаас бусад нь суурин амьдралтай бөгөөд жирх, тарвага, урт сүүлт зурам, сибир алаг даага, дорго зэрэг цөөн зүйл амьтад ичээлдэг ба бусад зүйлүүд бүх л жилийн турш идэвхтэй амьдралтай юм. Сүүлийн зуугаад жилд Богд ууланд Хандгай, Хүрэн баавгай, нохой зээх, сохор номин үзэгдэхгүй байна. Эдгээр амьтдыг дээрхи 54 зүйлд оруулаагүй бөгөөд Богдхан уулын байгалийн атласд Богдхан ууланд амьдарч байсан амьтдын тархац болон байгалийн 3 бүлгэмдэлд хөхтөний амьдрах орчин, идэш тэжээл, орогнол, байршил, гүйдэл, жил улиралын хөдөлгөөн , нөөцийн тойм зэрэг үзүүлэлтээр зарим амьтаны тархацыг дүрслэлийн аргаар үзүүллээ. |
![]() |
ШавьжTopБогдхан уулын дархан цаазат газарт 16 баг 174 овгийн 1660 зїйл шавьж амьдардаг. Їїнээс 6 зїйл шавьж 2008 оны Богдхан уулын улаан номонд орсон байдаг. Энэ 6 зїйлд Апполлон эрвээхэй Parnassius Apollo, Ксут дэвїїрээхэй Sinoprinceps xuthus, Махаон эрвээхэй Papillo machaon, Инжирийн шумбуур Deilephila elpenor, Бэр цэцэгч шумбуур Hemaris tityus, Модестус їхэр хэдгэнэ Bombus modestus зэрэг зїйлїїд орсон байдаг. |
![]() |
ШувууTopБогд ууланд 14 багт хамаарах 36 овгийн 205 зүйлийн шувуу тэмдэглэгдсэнээс суурин 51, нүүдлийн 143 зүйл бий, нүүдлийн шувуу оршин амьрах хэлбэрийн хувьд өндөглөн зусдаг 47, дайрч өнгөрдөг 59, хааяа тохиолдлоор орж ирдэг 5, зун тааралддаг боловч өндөглөдөг эсэх нь одоогоор тодорхойгүй 18 зүйл байдаг. |
Устаж їгїй болох аюулд ороод байгаа болон устах аюулд орж болзошгїй, хамгаалагдсан амьтаны тєрєл тєрєл зїйл Top
| Улаан номонд oрсон |
Нэн ховор | Ховор | Олон улсын улаан номонд орсон |
| Янгир /Capra sibirica Pall /. | Янгир /Capra sibirica Pall /. | ||
| Xїдэр /Moschus moschiferus L ../ | Xїдэр /Moschus moschiferus L ../ | ||
| Зэгсний гахай /Sus scrofa nigripes./ | Зэгсний гахай /Sus scrofa L./ |
||
| Халиан буга Rangifer | Халиун буга Rangifer |
Дээрх хїснэгтэд тусгагдсан хєхтєн амьтдыг єсгєн їржїїлэх , арга хэмжээг дэс дараатай , зохион байгуулалттайгаар авч хэрэгжїїлэх шаардлагатай болж байна.



