Хүннүгийн мандан бадарсанаас цааших 3000 жилийн тэртээ зурсан сүг зураг, эртний чулуун зэвсгийн їеийн хїний отоглож байсан буйр зэрэг түүхийн асар олон дурсгал Богдхан ууланд байгаа явдал яах аргагүй эртний хүмүүсийн орогнох орон, шүтэх шүтээн болж байсныг гэрчилнэ.
Богдхан уул, түүний хаяа хаялга, ойр орчимд Монгол туургатны түүх соёлтой холбоо бүхий 50 гаруй дурсгал бийг судлан тогтоожээ. Богдхан уулын Буянт-Ухаа, Арцат, Жаргалант, Нүхт, Зайсан, Залаат, Баруун ба Зїїн богино, Их, Бага тэнгэр, Хїрхрээ, Тєрхурах, Шажинхурахын амуудаас хамгийн эртний дурсгал болох чулуун зэвсгийн їеийн хїний отог, бууц олдсоныг археологч эрдэмтэн, профессор Д.Наваан гуай 100 000 жилийн ємнєх хїний ул мєр гэж їзсэн байна.
- Цэцээ гүн
- Их тэнгэрийн ам
- Зүүн богины ам
- Зайсан толгой
- Шажинхурах
- Түргэний ам
- Чандманий овоо
- Залаатын ам
- Нүхтийн ам:
- Манзуширын ам
- Тєрхурах
- Гадаадын эрдэмтэдийн сэтгэгдэл
- “Чулуун” єгүүлэл.
- Домог
Цэцээ гїн Top
Цэцээ гїн оргилд Хангарьд шувуу хэлбэртэй хад байдаг. Энэ оргилыг 4 жилд нэг удаа ерєнхийлєгчийн зарлигаар тахидаг. Цэцээ гүний орой дээр Юндэндоржид зориулсан сүмийн туурь байдаг. Нийслэл хурээний сайд ван Юндэндорж Богдхан уулыг тахин дархлах тухай хүсэлтийг Манжийн хаанд тавьж зөвшөөрүүлсэн гавьяаг нь хүндэтгэж Богдхан уулын оргил Цэцээ гүн дээр найман талтай, мянган зааны хушуу бүхий алтан ганжиртай сүм байгуулсан байжээ, Археологч эрдэмтэн, доктор профессор Д.Наваан Мєнх хєх тэнгэрийн тахилгат Цэцээ гїний овоонд Ван Юндэндорж илд туг хэмээх /3 м шахам урт/ дурсгал їйлдэж Монголоор бичиглэл єргєн залж байжээ гээд уул илд тугийн бичгийг: “Тэнгэрийг тэтгэсний зургадугаар он буюу Хєхєгчин туулай жилийн зуны дунд морин сарын шинийн нэгний цагаагчин гахай єдєр Ван Юндэндоржоор хичээнгїйлэн сєгдєж бишрэхїй їнэн сэтгэлийн угаас мэхийж, залбирахаар ивээгч тэнгэрийн дор гэгээн єргєн дэвшїїлэв. Айлд айлд гэжээ” хэмээн сийрїїлсэн байна. Тэрхїї илд туг хэмээх дурсгал эдїгээ Їндэсний тїїхийн тєв музейн сан хємрєгт хадгалагддаг байна.
Их тэнгэрийн ам Top
1950-60-аад оны їед Монгол-Зєвлєлтийн судлаач эрдэмтэд МЭЄ 1200-100 онд хамаарах хийц маяг, утга агуулгаараа ижил дїрслэл бїхий хадны зургуудыг Гацуурт, Их тэнгэрийн амуудаас нээн олсон байдаг.
Гацууртын амны зураг нь хоёр хєлєє ялимгїй алцайж, хоёр гараа тэлэн зогсож буй хоёр хїн, дїрс хэлбэрийг нь шаггїй сайн гаргасан хошоод морины зураг, нисч буй нэгэн шувуу, тэдгээрийн доор давхар дєрвєлжин ба дугуй дотор олон тооны жижиг цэгїїдтэй дїрсїїд байдаг бол Их тэнгэрийн амны хаданд байгаа зураг дээрхтэй тєстэй сэтгэгдэл тєрїїлэх атлаа хавтгай хадных нь ихэнх зайг эзэлсэн давхар хїрээ бїхий дєрвєлжин доторхи толбо нь 300 гаруй, бас дєрвєлжингийхээ гадна гурвын зэрэг толбо хаягдсан, тїїний доор Гацууртайнхтай тун тєстэй дєрвєн хїний дїрс гаргаж, дєрвєлжингийн хормойд бас л тийм дїрсийн гурван хїнийг хос морь дагалдуулан зам юмуу гэлтэй дєрвєн зураас /энэ зураас нь зам байж магадгїй гэх ба бас зарим нь гол гэх буй/ доогуур нь гаргасан байх ажээ
Дєрвєлжингийн зїїн доод єнцєгт ямар нэг амьтаны дїрсийг дутуу гаргасан нь ажиглагдана. Эл дєрвєлжингийн хамгийн дээд талд нисэх гэж байгаа буюу аль эсвэл нисч буй байдлыг дїрсэлсэн нэгэн шувуу гаргасныг судлаачид шонхор шувуу болов уу хэмээн таамагласан байна.
Гацууртын амны хадан дээр дїрслэгдсэн морьд нь хотгордуу нуруутай, єргєн гїдгэр цээжтэй, гэдсээ сойсон байдалтай ажиглагддаг бол Их тэнгэрийн амных гадаад байдлаар жинхэнэ Тєв Азийн адууны шинж тєрхийг хадгалсан болохыг харьцуулан судалжээ.
Эрдэмтэд эдгээр зургуудыг хїрлийн їеийнх гэж тодорхойлоод утга учрыг нь тайлах ажлыг 1960-аад оноос эрчимтэй эхэлж Тєв Азийн хїрэл зэвсгийн їеийн овог аймгуудын энэхїї дурсгал нь тухайн цаг їеийн хїмїїсийн уран сайхны гайхамшигт бїтээл, оюун ухааны тусгал болсон эд мєрийн баримт хэмээн тодорхойлсон байна. Уг зураг дїрслэл чухамхїї ямар утга санаа агуулсныг янз бїрээр тайлбарласан байх бєгєєд А.П.Окладников зэрэг эрдэмтэд їзэхдээ мал аж ахуйтай болсныг гэрчилнэ гээд дєрвєлжнийг тариан талбай, цэгїїдийг їр тариа, шувууг овгийн сїлд гэжээ.
Харин археологч эрдэмтэн, доктор Д.Наваан гуай хадны зураг бїхий энэхїї мєрєгцєг цохиог “Тахилга мєргєлийн газар” гэдэг байв хэмээн тэмдэглэсэн бол Д.Дорж Шинжлэх Ухааны Академийн 1963 оны “Эртний судлал-угсаатны зїйн бїтээл” гэдэг мэдээлэл номонд оруулсан “Монголын хїрлийн їеийн хадны зураг” сэдэвт бїтээлдээ дєрвєлжин ба дугуй хэлбэрийн дїрсїїдэд олон тооны толбо зурсан нь мал сїрэг улам єсєн їржиж нэмэгдээсэй гэсэн тухайн овог аймгийнхны хїсэл эрмэлзлэл бєгєєд энэ эрмэлзлэлээ мал сїргээ харгалзуулан сахиулсан єєрсдийн онгон болгож тахин шїтдэг шувуунд /бїргэд, шонхор / давхар “даатгасан” байна гэж тэмдэглээд харин хоёр гар хєлєє бага зэрэг тэнийлгэн эгнэн зогссон хїний тойм дїрсїїд нь овгийн гишїїдийн энх амгалан, сайн сайхан байдлыг хангах хамгаалагчид гэж їзэж болох юм гэжээ.
Монголын тїїх, соёл, зан заншлыг гаргууд мэдэх А.П.Окладников гуай: ...”гайхалтай їнэн зєв зурсан хїн амьтны зургуудын хамт хамгийн голд нь жинхэнэ монгол їндэсний хувцас бїхий маргаан байхгїй монгол бїсгїйн дїрс байгаа юм. Энэ зургаас Монголчуудын хуланц эх Гоо Марал гэдгийг дор нь мэдэж болно. Юу гэвэл тал нутгийн овог аймгийнхны хїй нэгдлийн їеийн шїтлэгтэй холбоо бїхий хараажаар зан їйлийн шинжтэйг дэргэдэх зураг нь хэлээд єгч байгаа юм. Эмэгтэй хїний дїрсийн хажууд толгойгоо гинайлгаж, хєлєє бохирсон урт хайчин чихтэй цоохор маралыг дїрсэлсэн байна. Их тэнгэрийн амны хадны зураг дээр байгаа цоохор маралын дїрсийг харахад Монголчуудын хуланц эх Гоо Маралын дїрсийг санахгїй байхын аргагїй” хэмээсэн байдаг. Их тэнгэрийн амны адгийн зүүн үзїїрийн шовх уулыг "Ума хумын толгой" гэнэ. VIII Богд Жавзандамба Туул голын усыг ариун байлгах зорилгоор "Ума-хум” түвд үсгийг чулуугаар өрж байгуулжээ.
Зїїн богины ам Top
Зүун богино аманд XIII зууны цэргийн булш Д.Наваан жирийн цэргийн булш гэж тэмдэглэсэн. Том жижиг 2 дөрөө.сумны гилбэр зэрэг зүйл дагалдуулсан байдаг. Зїїн богины амны Хїннїгийн їеийн булшийг малтаж бага бус эд єлгийн зїйл олсон боловч харамсалтай нь ихэнх булшнуудын нэгэн адил эрт дээр їед тоногдсон байжээ.
Зайсан толгой Top
Зайсангийн аманд Нар хажидын дуганын туурь байдаг. Энэ дуганд зрэгтэй, эмэгтэй 20-30 лам нар хурал хурдаг. Богд гзгэзн өөрөө их хандив \ хайрлаж, өвлийн адаг сарын 25-нд эх дагинын хамт морилон ирж хуралд оролцдсг байсан. Мөн таван өнгийн торгон дээптэй 18-20 насны шанз, ёочин тоглодог бүсгүйчүудийг Амгалант гацаанаас зориуд ирүүлж найр цэнгэл хийдэг байжээ. Ардын жүжигчин асан Дашдэлэг гуай 20-иод настайдаа ирж хөгжимдөж байсан дурсамж бий.
Богдхан ууланд хїрлийн їеийн булш, хиргисїїр олон тоотой байдаг явдал тус уул тухайн цаг їеийн овог аймгийн ихэс дээдсийн мєнхєд нойрсох онгон нутаг байсныг гэрчилж байна. Зайсан толгойн зїїн хажуугаар жижиг дєрвєлжин булшнууд байсныг 1960-аад оны їед малтаж гурван хєлт тогоо сэлтийг олж байсны дээр уг булшнуудыг дєрвєлжин булшны сонгодог хэлбэр гэж їзсэн байх бєгєєд толгойн євєрт том дєрвєлжин булш байсан нь замд дарагдаж устсан ажээ.
Зайсан толгой дээр байгуулсан Зөвлөлтийн дайчдын дурсгапын хөшөө нь түүх болон үлдсэн гайхамшигт дурсгал юм
Шажинхурах Top
Бид 1990-ээд оны дундуур Богдхан уулын дэвсгэрийн тїїх-соёлын дурсгалыг бїртгэх ажлаар явж байхдаа Шажин хурахын амны дунд хирд, Саран цохио єєд єгсєх богинохон амны адагт нэгэн сайхан дэнж дээр олон тооны дєрвєлжин булш байгааг тэмдэглэн авсан. Бумбан толгой гэж Шажинхурхын амны шувтрах їзїїрийн урд талын толгойг хэлдэг тул Бумбатын амтай андуурч болохгїй. Энэхїї Бумбан толгойн тушаа, тємєр замын зїїн талын талбайд шагайн харваачид жил бїр цугларч шагай харван цэнгэдэг нь эртнээс улбаатай ажээ.
Тїргэний ам Top
Богдхан уулын хилд багтах Тїргэний ам шувтрах хэсгийн урьд їзїїрээс, єєрєєр хэлбэл Ар хєндлєнгийн доод їзїїрээс эхлэн гол руугаа цїлхийсэн 21 хушуу бий бєгєєд їїнийг 21 дарь эхийн бїрэлбаатай хэмээн дээдэлж эндээс мод чулуу авах, євс ургамал тїїх, газрыг хєндєхийг цээрлэж байжээ.
1981 онд Монгол-Зєвлєлтийн тїїх, соёлын хамтарсан судалгааны анги Сонгино хайрхан уулын энгэрийн нэгэн булшийг малтахад ур хийц гойд, иж бїрэн алтан тоногтой, язгууртан хїн эдэлж байсан бїс гарсныг олдсон газар, орон цаг, нас барагчид дагалдуулсан їнэт зїйлс зэргийг баримтлан уг булш нь ХШ зууных, оршуулга нь Жадран аймгийн Жамуха сэцэнийх гэж їзсэн байна. Тэмїїжин, Жамуха хоёр анд бололцохдоо Жамуха нь Тэмїїжинд алтан бїсээ єгч байсныг Монголын нууц товчоонд тодорхой дурьдсан байдгаас хєєн тийнхїї уг булшийг Жамуха сэцэнийх гэж їзсэн ажээ. Нэгэн цагт Тэмїжин, Жамуха хоёр Хэрэйдийн ван хаан Тоорилын єргєєнд амьдарч байсан бєгєєд уг єргєєний туйрыг Д.Наваан нарын археологчид 2007 онд Тїргэний голын адаг, Туулын гїїрний ємнєхєн талаас малтан олсон гээд ХШ зууны їеийн аугаа их їйл хэргийн дурсгалууд, тїїхийн гэрч Богдхан уулын дэвсгэр, хаяа хормойноос олдсоор байна.
Чандманий овоо Top
Манзшир хутагтын тахидаг байсан “ламтаны” гэж нэрлэгддэг овоо тус хийдийн хойт єндєрлєгт бийг сэргээж Богдхан уулыг дархалсны 215 жилийн ойг ёслон тэмдэглэх їеэр Чандманы овоотой хамт нэгэн зэрэг тахиж хуучин ёс горимыг нь сэргээсэн билээ. Энэ овоог Хийморийн овоо буюу эрчїїдийн овоо гэдэг. Монголчууд хийморь лундаагаа сэргээхээр билгийн тооллын сайн єдєр энэ овоонд гарч хийморийн дарцаг хийсгэж, арц хїжээр ариулан тахидаг. Богдхан уулын Чандманы амны эхэнд зориуд засч бий болгосон юм шиг бяцхан толгой, тїїний дээр модоор босгосон сэрэвгэр овоо байдгийг хїн бїр андахгїй. 1960-аад оны эхээр уг овоог хоёр хїїхэд шатаагаад єєрсдєє галаас гарч чадахгїй эрсэдсэн, овоо бїхий гозгорын арын ой мод нэрвэгдэж Богдхан уулын ойн сан 10-аад га-гаар хорогдсон гашуун тїїх бийг санаж явахад илїїдэхгїй.
Залаатын ам Top
Залаатын амны адагт Эртний хүний бууц, суурин эртний хуний сууж байсан бууц, суурингийн ором. Эд өлгийн зарим дурсгал, нэгэн эмэгтзйг оршуүлж, бугын эззр, авөрмөц эдээр уйлдсэн эрхи, сувс малын яс сэлт гарсан. Д.Сүхбаатар жанжин 1920 онд Орос улсруу тусламж гуйхаар явахдаа Богдхан уулын За лаатын аманд хоноглож энд морио уяж байсан гэсэн түүхтэй.
Нїхтийн ам: Top
Нүхтийн аманд Өндөр гэгээн Занабазар сууж шүншлэгэ хийж байсан газар байдаг.Занабазарын агуй Жанчивсэмбэ буюу бодь мод Энэ модны сүудэр туссан газар Гандантэгчилэн хийдийг V Богд Жавзандамба Лувсан-чүлтэмжигмэд 1837 онд байгуулсан гэдэг." Тэрхуү модонд шар, хөх навч ургах ба шар навчнаас хүртвэл шашны номд , хөх навчнаас хуртвэл төрийн нсмд сайжирна гэсэн домогтой.
Манрзуширын ам Top
1733 онд Богдхан уулын Зуун модны аманд Мандширын хийдийн суурийг тавьж 1747 онд барьж дуусагсан байдаг бол Хїрээ сайд ван Юндэндоржтон Их Хїрээний Дїнжингаравын хїр дор Богдхан уулын тахилгад хэрэглэх зориулалт бїхий Баатар бэйл, Авдай сайн хаан нарын хэрэглэж явсан буу, сэлэм, нум сум, хуяг дуулга, эмээл хазаар зэргийг хадгалах дуган байгуулж байжээ. Дїнжингаравын дуган нь одоогийн Эрїїл Мэндийн Яамны байрнаас ургаш, хуучнаар Нийслэлийн Ї хорооны дэвсгэрт, Болгар Улсын элчин сайдын яам байгаагийн орчимд байсан аж.
Богдхан уулын дэвсгэрт байсан сїм хийдїїдийн томоохон нь Манзуширын хийд байжээ. Тус хийд 300 гаруй ламтай, эргэн тойрны байгальтайгаа хачин зохицсон 20-иод сїм дугантай байжээ. Манзуширийн хийд устаж ором тєдий їлдсэн ч тэртээ нэгэн цагт тэнд бїтээсэн Сандуйн жїд /нууц хураангуйн їндэс/, Доржзодов /очироор огтлогч/ хэмээх 52 кг алт, 400 кг цэвэр мєнгє орсон гайхамшигт судрууд хадгалагдан їлдсэн байна. Манзуширын хийдийн туурийн ар талын энгэийн хадан дээр олон тєрлийн бурхан зурж сийлсэн байдаг.
Тєрхурах Top
1696 онд Халх-Ойрдын дайн дажин нэг тийшээ болж Єндєр гэгээн болон Халхын ноёд Долнуураас Их Хїрээнд буцаж ирэх замдаа Богдхан уулын Тєр хурхын аманд хан, ван, гїн, бэйл бэйс тэргїїтэн ихэс ноёд нь, Шажин хурхын аманд хутагт хувилгаад, лам нар нь отоглон бууж Хонхорын Цагаан толгой, Бумбан толгой хоёрыг тахиж Анхдугаар Богд Жавзандамбын насан хутаг бат орших бэлгээр даншиг мандал єргєн эрийн гурван наадам хийжээ. Тус уулын зїїн талын зэргэмцээ хоёр сайхан амийг Шажинхурах, Тєрхурах гэж нэрлэснийг дээрх їйл явдалтай холбон їздэг .
Гадаадын эрдэмтэдийн сэтгэгдэл Top
1808 онд Их хїрээгээр дайран явсан Оросын жуулчин О.Грибовский гэдэг хїн ...”хэдийгээр энэ уул /Богдхан уул/ нь хамгийн сайхан модтой ч гэсэн дархан цаазтай болохоор зомгол ч авдаггїй юм байна” гэж тэмдэглэжээ.
Нэрт эрдэмтэн В.А.Обручев Хїрээнд ирээд байхдаа нэг єдєр єєрийн орны консулын нарийн бичгийн даргын хамт Богдхан ууланд гарч їзэхээр явахдаа геологи хайгуулын алхаа авч явах гэтэл нарийн бичгийн дарга нь “Та алхаа орхио, энэ уулнаас юу ч авч болохгїй, зєвхєн цагдаагийн зєвшєєрлєєр гардаг юм” гэж тэмдэглэснээс їзвэл хамгаалалтын маш нарийн горим журамтай байжээ.
1920-иод оны дундуур Монгол орноор удаа дараа аялж байсан нэрт эрдэмтэн Козлов ...”Толгойтын даваагаар давахад Монголын нийслэл хїрээний ємнє дэлхийн дархан газруудын ахмад Богдхан уул бараан тунирын балар ой битїї бїрхээстэй, цэнхэр униар татан маш гоо їзэсгэлэнтэйяа сїндэрлэн харагддагсан” гэж энэ зууны эхээр бичсэнээс ухаж їзэхэд тэр цагт л /1926 оноос ємнє/ лав дэлхийн дархан газруудын ахмад нь гэж гадаадын хїмїїс лав мэддэг байжээ.
“Чулуун” єгїїлэл Top
Эртний мєстлєгийн ул мєр
Богдхан уулын хад, чулуу хїртэл ихийг єгїїлдэг ажээ. Хїрхрээгийн амны шувтрах їзїїрээс эхлэн Туул гол хїртэл їргэлжлэн сул хэвтэх бул чулуунуудыг хїмїїс эс тоодог бол энэ нь угтаа эртний мєсдєлтийн ул мєр агаад шинжлэх ухаан,танин мэдэхїйн асар их ач холбогдолтой баялаг юм байна.
Хадан цохио, ханан хад
Богдхан ууланд Бумбатын амны ханан хад, Харгана ба Тєрхурахын амны дээд нийлэх уулзварын Зїїн улаан цохио, бїр цаашлаад Тєрхурахын амны харуул цохио, Саран хад гээд байгалийн сонин тогтоц бїхий газруудын зэрэгцээ Цэцээ гїний ханан хад, Зуун модны амны эхний цохио, Єгєємєр, Залаатын амны агуй, Чулуутын амны адагт байх мєргєлийн чулуу зэрэг тєвд їсэг бїхий газрууд ч олон бий.
Рашаан булаг
Шавартын амны баруун єндєрлєгийн элгэн хаднаас ус шїїрч байдгийг элэг цєсний, Нїхтийн амны зїїн элгэн хадны єврєєс гарах ундрагыг нїдний євчнийг анагаах увидастай рашаан хэмээн хїртсээр байгаагийн зэрэгцээ Тєрхурахын ам шувтрах їзїїрийн гозгорын хормойгоос гарах булгийн усыг ашиглаж дээд зэргийн чанартай Цэцээ гїн архи хїртэл їйлдвэрлэж байсныг бодоход Богдхан уул хэвлийдээ ус-чандмань эрдэнийн асар их баялагтай ажээ Ер нь Богдхан ууланд том жижиг нийлсэн 20 гаруй гол горхи,100 шахам булаг шанд байдаг боловч єдгєє ихэд бохирдож зарим нь ширгэж, зарим нь ширгэх хандлагатай болжээ.
Гороо мєргєлийн замнал
Сїїлийн їед уул эргэх буюу гороо мєргєл сэргэж сїсэгтэн олон Хан уулаа нар зєв тойрч явганаар “аялдаг” болжээ. Ташрамд сонирхуулахад гороо мєргєлийн эртний замналаар тойроход 130 орчим км бєгєєд мєргєлчид гурав хоногт туулдаг байна. Эртний ёс жаягаар бол уул эргэх, гороо мєргєл хийхдээ Зайсан толгойн баруун хажууд байсан Нархажидын сїмээс гараагаа эхэлдэг байжээ. Энэ сїм 30-аад зоч ламтай, бас 18-20 насны хєгжимчин бїсгїйчїїдийг Амгаланбаатараас урьж ирїїлэн найр хийдэг, тїїнд нь Богдхаан, эх дагины хамт оролцдог байсан гэнэ. Тэхлээр байсан газрыг нь эрж олоод уг сїмийг сэргээн босгож Зайсан толгой дээр очдог зочид жуулчдад їндэсний дуу, хєгжим тоглож їзїїлдэг ариун сїм болгочихвол єгєєжтэй байхсан.
Домог Top
Домог ч бас нарийн учиртай, уул усаа дээдлэн хамгаалах далд санааг багтаасан байдаг. Богдхан уулын хилд багтах Тїргэний ам шувтрах хэсгийн урьд їзїїрээс, єєрєєр хэлбэл Ар хєндлєнгийн доод їзїїрээс эхлэн гол руугаа цїлхийсэн 21 хошуу бий бєгєєд їїнийг 21 дарь эхийн бїрэлбаатай хэмээн дээдэлж эндээс мод чулуу авах, євс ургамал тїїх, газрыг хєндєхийг цээрлэж байжээ.
- Богдхан уулын Бумбатын амыг єгсїїлж Цэцээ гїн хїрэх тусгайлан зассан зєрєг зам байсан ба тїїгээр тахилгад оролцох манж амбан гардаг байжээ. Нэг удаа Манж амбан Цэцээ гїний тахилгад оролцохоор явж байтал их шуурга болж зам хаагдсан байж гэнэ. Ихэд хилэгнэсэн амбан: “Зарлигаар тахих гэж буй болохоос биш санаан зоргоор оролцох гээгїй. Чи яаж байгаа чинь энэ вэ” гээд Богдхан уулыг хорин ташуур жанчиж, дєнгє зїїж “шийтгээд” тэр дєнгєє овоон дээр тавьсан гэдэг домог бий. Богдхан уулын тахилгад Манж амбан заавал оролцон тэргїїн дээр нь гардаг явдлыг тєдийлєн таашаадаггїй байсантай холбоотойгоор тийм домог гарсан байна.
- Зайсан толгой ч олон сонирхолтой домогтой юм. Төвдөд Марчинбомбарай хэмээх их догшин улаан уул байдаг гэнэ. Тэгээд тэр уулнаас таслаж Халхын Богдхан уулын бичээч болгон "Зайсан" цол өгсөн гэх буюу бас нэгэн домогт єгїїлснээр Тєвдїїд Монголын хамгийн их баялагтай, баян тансаг газрыг олж авахаар элч явуулсан гэнэ. Тэр элч нь Монгол нутгаар хєндлєн гулдгїй явж явж Богд уулыг сонгож аваад ой мод, ургамал, ан амьтдыг нь ашиглахаар болсныг нь Их хїрээнийхэн мэдчихээд Тєвдїїдийн санаархалыг таслан зогсоох арга хайж тєвдїїд хээл хахуульд нэн дуртайг мэдэх тул тэдэнд Зайсан цол олгосонд Монголын баялагт шунахайрхаа больж одоогийн Зайсан толгой болж тогтсон гэнэ.
- Богдхан уулын Баруун ба Зїїн ширээ гэх тэгшивтэр оройтой єндєрлєг Улаанбаатар хотын талаас ив илхэн харагддаг. Эрт нэгэн цагт Хангарьд шувуу Хан уулын орой дээр сууж байгаад нисэхдээ тэдгээрийн оройг тас базаж аваад нэгийг зам зуурт алдсаны нэг нь Зайсан толгой, нєгєє нь Лїн сумын дэргэдэх “Лїн” толгой болсон гэнэ гэдэг домогтой аж.
- Єєр нэгэн домогт єгїїлснээр бол Богд мэргэн баатар, Чингэлтэй бєх хоёр айл аймаг амьдардаг байсан байж гэнэ. Гэтэл Богд мэргэн баатар лусын їзэсгэлэн гоо Туул охиныг эхнэр болгон авахаар болжээ. Уг нь Чингэлтэй бєх Туул охинд сэтгэлтэй байсан юм санж. Тэгээд баатар, бєх хоёр маань эр чадлаа їзэж хэн дийлсэн нь лусын охин Туулыг авахаар хэлэлцэж тохиролцоод ач тач ноцолдон Богд мэргэн баатар арай гэж дийлсэн тул охиныг авах болжээ. Гэтэл Чингэлтэй бєх ийн хэлжээ: Хэлэлцсэн ёсоор чи Туул охиныг авах бизээ, харин чамаас гуйх нэгэн зїйл байна, би Туул охинд байнга сэтгэл алдрах учир миний толгойг авч дэргэдээ тавь, би їхсэн ч миний толгой Туулыг байнга харж байг гэж гуйснаар Чингэлтэйн толгойг авч дэргэдээ тавьсан нь Зайсан толгой болж, Чингэлтэй маань єєрєє хойд уул болсон юм гэдэг.
- Нїхтийн амны эхэнд Жанчивсэмбэ /Бодь мод/ гэгч шар, хєх навчтай мод ургадаг, шар навчнаас нь хїртвэл шашны ном, хєх навчнаас нь хїртвэл тєрийн ном сурахад сайнаар нєлєєлдєг гэсэн домог байдаг тухай ламтан Н.Дашзэвэг гуай бїтээлдээ дурдаад бїр жишээ болгож нэгэн удаа Их Хїрээний эмчийн аймгийн Шижай гэдэг залуухан гэвш Нїхтийн аманд гарч уг модыг хайгаад бусад модноос арай єєр, сайхан їнэртэй нэг саглагар модны шаравтар навчнаас хїртээд унттал шєнє нь урьд їзсэн ном тэр чигээрээ ой тойнд нь бууж улмаар номд онцгой сайжран гавж болоод олон боть чойрын ном зохиосон юм гэнэ билээ гэсэн байна.
- Нїхтийн амны эхэнд анхдугаар Богд Жавзандамба хутагт нямба хийж байсан гэх агуй байдаг ба сїїлд Монголын ард тїмний тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлэгдэл, тєр тїмэн олны мэлмий тунгалаг байхын илэрхийлэл, энэрэл нигїїлсэнгїйн ачлалыг їзїїлэх Мэгжид Жанрайсаг бурхныг бїтээхэд тїїний “амь болгох” нас ид гїйцэж байгаа, цэх шулуун, элдэв эмгэггїй /шарх сорвигїй, мєєгєнцєрт нэрвэгдээгїй г.м/ мєнх ногоон модыг Нїхтийн амны урд зооноос хайн олж Богдхан хайрхан ууландаа сєгдєн, гуйн авч байжээ.
- Хїрэл тогоотын зоо буюу одоогийн Одон орон судлах тєв байгаа газрыг их догшин гэх бєгєєд эндхийн ханан хадны нємєрт Их хїрээний шїтээний аймгийн уулын лам Лувсан гэгч нэлээд хэдэн жил нямба хийж байсан бєгєєд Одон орныг судлах тєвийг байгуулахдаа эртнээс тэнд байсан нэг том ширмэн тогоог тусгайлан суурь засч байрлуулсан боловч хожим тэр нь гэнэт алга болсон тухай домог байдаг. Хїрэлтогоот гэдэг нэр энэ домгоос їїдэлтэй ажээ.