Богдхан уулын дархан цаазат газар нь нийслэл хоттой хаяа нийлж оршидог бєгєєд дэд бүтэц сайн хөгжсөн, байгалийн иж бүрдлийг төлөөлсөн үзэсгэлэн төгөлдөр олон амуудтай. Хэрэйд аймгийн тэргїїн ванхаан Тоорилын Туулын хар шугуй дахь ордны туурь, Гоо Маралыг шїтэх ёсонтой холбогдсон Их Ихтэнгэрийн амны хадны зураг, Жадран аймгийн Жамуха сэцэний бїс олдсон Сонгино хайрхан уулын энгэрийн булш гээд ХШ зууны Монголын эзэнт гїрний тїїхийн ул мєрийг илтэд хадгалсан дурсгалууд, Налайхаас чинагш 15 орчим км-т байх эртний Тїрэгийн гурван хааны зєвлєх мэргэн Тоньюкукийн иж бїрэн цогцолбор дурсгал, Зуун мод хотын музей, Манзушир хийдийн туурь зэрэг нь аялагч жуулчлагчдын їзїїштэй тїїх соёлын дурсгалууд юм.
Эдгээр тїїх, соёлын дурсгалууд дотоодын төдийгүй гадаадын зочин гийчид, аялагч жуулчдын сонирхолыг их хэмжээгээр татаж байдаг тул Богдхан уул нь аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой бүс нутгийн тоонд зүй ёсоор ордог.
Өнөөдрийн байдлаар Богдхан ууланд аялал жуулчлалын зориулалтаар 300 гаруй иргэн, аж ахуйн нэгж зөвшөөрөл авснаас одоо 20-иод аж ахуйн нэгж тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, “Нүхт тур”, “Манзушир тур”, “Манзушир трейд”, “Єндєр дов”, “Чингисийн хүрээ”, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын харъяа Жуулчны бааз зэрэг газруудыг нэрлэж болно.
Тїїхэн замнал Top
Эртний ёс горимыг нь сэргээн, экотуризмыг хөгжүүлэх үзэл баримтлалын үүднээс Богдхан уулын дэвсгэрт аялал , жуулчлал явуулах замналыг Байгаль орчны Улсын хорооны / хуучин нэрээр нь/ 1992 оны 3-р сарын 11-ны өдрийн тогтоолоор баталсан маршрутаар явган, морин, гороо мөргөлийн гэхчилэн аялалын хэлбэрээр нь ангилж зурагт үзүүллээ.
Дээрхи замналууд нь байгалийн нөхцөл, байдлаас болж ой мод, хад асга, үхэр чулуу, намаг г.м зөвхөн явган аялагчдын хувьд боломжтой чиглэл юм. Богдхан уулын хязгаарлалтын бїс эргэн тойрныхоо тал хээр нутгаас тєдийлєн ялгарахгїй байснаа дээшлээд татмын нугын, цаашлаад 2100 метрийн єндєртєє тэгширлийн тавцант гадрага бїхий цармын ой, уулын нуга, хад асга бїхий тайгын ландшафт болдогоор барахгїй тайгын ландшафт євєр хэсэтээ хамгийн их талбайг эзэлдэг нь энэ бїс нутгийнхаа хувьд їнэхээрийн сонин їзэгдэл юм. Єєрєєр хэлбэл аялалын батлагдсан замнал болох Ар Зайсан-Цэцээ гїн-Мандшир ба Тєрхурах-Цэцээ гїн-Мандшир гэсэн чиглэлээр аялахад л Монгол орны байгаль цаг уурын хэвтээ, босоо бїс бїслїїр, ургамал ан амьтадын бїхий л бичил тєлєєллийг їзэж болдогоороо гайхалтай.
Богдхан уулын тэргїїн оргил дээр гаран гартал эхлээд Монголынхоо нїд алдам тал хээр нутгийн захаар явж байна уу гэтэл гэнэт ойн захруу орж, улмаар Хангай, Хэнтий, Хєвсгєлийн тїнэр их ой тайгад ороод явчих мэт бишрэм сэтгэгдэл тєрїїлэх агаад манай орны ойт хээр, хээрийн босоо бїсийн євєрмєц тогтолцоотойгоороо судлагаа шинжилгээний асар их ач холбогдолтой, таатай орчин болоод зогсохгїй дэвсгэртээ болон эргэн тойрондоо нїїдэлчдын тїїх соёлын єдий тєдий дурсгалуудыг хадгалсан, хамгийн эртний домогт дархан цаазат газар болохын хувьд гадаад дотоодын аялагч, жуулчдын анхаарлыг татах газруудын нэгд зїй ёсоор тооцогддог юм.
Аялал жуулчлалын єнєєгийн мєрдєж буй зам маршрут Top
Богдхан уулын Дархан цаазат газарт аялал жуулчлал явуулах зам чиглэлийг танин мэдэхүйн болон экологийн хүмүүжил олгох ач холбогдол, зан үйлийн эрт, эдүгээгийн ёс заншил, уламжлалыг харгалзан Ар Зайсан-Зүүн ширээт уул, Их ёл-Бага ёл-Түшээ гүн уул, Манзуширын хийд-Цэцээ гүн, Төрхурах-Цэцээ гүн, Зайсан-Цэцээ гүн-Одон орон судлах төв зэрэг чиглэлээр тогтоосон байдаг ч одоогийн байдлаар Тєрхурах-Цэцээгїн, Манзушир-Цэцээгїн гэсэн албан ёсны 2 маршрут байна.
Хїрэл тогоотын Одон орныг судлах тєвд очиж тэнгэрийн эрхсийг дурандах завшаан олддог.
Ховор тєгєл
Богдхан уул єєр єєрийн єнгє тєрхтэй, їзэсгэлэнтэй сайхан том жижиг 32 амтай бєгєєд Зуун модны аманд гацуурын тєгєл, Жаргалант, Тайны аманд хусан тєгєл, Хїрхэрээ, Зїїн богины амны хооронд шинэсний тєгєл байдаг.