Энэ жил Богдхан уулын дархан цаазат газарт зуншлага сайхан болж тус дархан газрын хамгаалалтын захиргаа өөрсдийн хүчээр
хадлан бэлтгэх санаачилга өрнүүлж байгаль
хамгаалагч бүрээр хариуцсан аманд нь нэг машин хадлан бэлтгэх үүрэг өгч, нийт 23 машин
хадлан тэжээл бэлтгэсэн байна.
Богдхан уулын дархан цаазат газарт 60 орчим буга, 50 гаруй согоо, 220 гаруй
бор гөрөөс, 300 гаруй цагаан зээр, 16 янгир
нутагладаг.
Богдхан уулын хамгаалалтын захиргаа жил бүр эдгээр ан амьтадад зориулж өвс,
хужир худалдан авч идээшилдэг газарт нь тавьж өгдөг. Урьд жилүүдэд ан амьтаддаа зориулж төсвийн хөрөнгөөр өвс
тэжээл бэлтгэдэг байсан бол энэ оноос нөөц бололцоогоо ашиглан өвлийн бэлтгэлээ
хангажээ.
О.Солонго