Loading ...
styles and images
.... Богд уулаа хамгаалахад хувь нэмэрээ оруулцгаая ....
 
 
Вэбийн статистик
Манай сайтад нийт 87519 зочин холбогдсон.
Өнөөдөр 50 зочин холбогдсон.
 
Санал сэтгэгдэл
Богд уулаа хамгаалах ажилд таны оруулах хувь нэмэр;
Мод тарих
Хог хаягдлыг цэвэрлэх
Рашаан усаа бохирдуулахгүй байх
Ой хээрийн түймрээс сэргийлэх
Дархан газрын хамгаалалтын горимыг сахих
Ухуулга сурталчилгаа хийх
Байгууллагын танилцуулга

Эрхэм зорилго Top

Богдхан уулын дархан цаазат газрын экологийн тэнцвэрт байдлыг хадгалан байгалийн нєєц баялгийн хамгаалалт, ашиглалтын менежментийг зїй зохистой явуулах, Монгол улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн болон Байгаль орчны багц хуулиудын хэрэгжилтийг хангах

Бүтэц, зохион байгуулалт Top

Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 169 дүгээр тогтоолоор баталсан “Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нийтлэг горим”, Байгаль Орчныг Хамгаалах Албаны даргын 1998 оны 35-р тушаалаар баталсан дїрэмд “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор багтаж буй газар нутгийн байгалийн унаган төрхийг хадгалах, шинжлэн судлах, уг газар нутгийг хамгаалж зүй зохистой ашиглахтай холбогдсон арга хэмжээг хэрэгжүлүүлэх үүрэг бүхий мэргэжлийн байгууллага мөн” гэж хамгаалалтын захиргааны үүрэг, зорилтыг тодорхойлсон байдаг. Тус хамгаалалтын захиргаа нийт 36 ажиллагсадтай /үүнд: дарга, орлогч дарга, нягтлан бодогч, газар ашиглалт, аялал жуулчлал, судалгаа шинжилгээ, хяналт шалгалт, мэдээлэл сурталчилгаа хариуцсан 8 мэргэжилтэн, 22 байгаль хамгаалагч, 3 жолооч /, 204 сая төгрөгийн төсөвтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл Top

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны үндсэн чиг үүрэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон байгаль орчны тухай багц хуулиуд, тэдгэээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих, хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, байгаль орчинд учирч болзошгїй хор аюулаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, байгаль орчны ажиглалт судалгаа, нєхєн сэргээлт, биотехникийн арга хэмжээг оновчтой зохион байгуулах, Богдхан уулын байгалийн унаган тєрхийг хэвээр хадгалах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, хамгаалах явдал юм.

Үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хураангуйлбал:

  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах
  • ТХГН тухай хууль болон Байгаль орчны тухай бусад хууль тогтоомж, дархан газрын хамгаалалтын дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих
  • Хамгаалалт, нєхєн сэргээлт
  • Сургалт, сурталчилгаа
  • Аялал жуулчлал

Хамгаалалтын захиргааны шагнал Top

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Богдхан уулыг хамгаалах үйлсэд єндєр хувь нэмэр оруулсан хүмүүст “Хүндэт єргємжлєл”, “Хүндэт тэмдэг” шагналыг олгодог.


Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны лого Top

Богдхан уулыг чанх ємнєєс нь эсвэл ар талаас нь зориуд ажвал нисэх гэж буй нүсэр том шувууг санагдуулдаг байна. 1913 онд Богд хааны зарлигаар гурван хорыг дарагч Хангарьд шувууг Богдхан уулын бэлэгдэл болгон, улмаар Хїрээний сїлдээр дээдэлсэн нь єдгєє хїртэл уламжлагдсаар байна. Үүнээс үүдэлтэйгээр Богдхан уулын савдагийг гурван хор дарагч Хангарьд шувуу, ариун цагаан амирлангуйг авчирагч буга унасан цагаан євгєн хэмээн дээдэлж, цам тоглуулдаг байжээ. Орчин үеийн цамын бүжиг ч энэ домог дээр үндэслэгдсэн байдаг. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны лого нь Богдхан уул дэлхийд данстай гэдэг утгаар дэлхийн бємбєрцєг бүхий суурьтай, энэхүү суурь дээр Богдхан уулыг геометрийн дүрслэлээр гаргаж, наагуур нь нэг могой зууж, хоёрыг базсан тэргїїн дээрээ гурван зэндмэнэ бүхий /чандмана/ Хангарьд шувууны дүрслэлтэй, тойрсон дугуй хүрээн дээр нь “Богдхан уулын дархан цаазат газар” гэж монгол, англи хэлээр бичсэн бичвэртэй. Энэхүү лого нь нэг талаас Богдхан уулыг дархалж ирсэн түүхэн уламжлал, нєгєє талаар дэлхийн шим мандалын нєєц газар /ЮНЕСКО-гоос 1996 онд тус уулыг дэлхийн шим мандалын нєєц газарт бүртгэн авсан/ гэдэг утга санааг илэхийлдэг.


Дэлхийн ууган дархан цаазат газар Top

Богдхан уулыг дэлхийн дархан цаазат газруудын ахмад нь болохыг зєвшєєрїїлэх, дэлхийн шим мандлын нєєц газрын сїлжээнд оруулах асуудлыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоор дамжуулан олон улсын байгууллагад тавьснаар 1989 оны 7-р сард ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хєтєлбєрийн захирал доктор Ж.Лонг хүрэлцэн ирж тус Богдхан уулын хамгаалалтын байдал, тєр засгаас авч хэрэгжїїлж буй арга хэмжээтэй танилцаж зєвлємж єгсний дагуу Богдхан уулын хилийн цэсийг шинэчлэн тогтоож тэмдэгжїїлэх, дархан дэвсгэрээс албан байгууллага, хувь хїмїїсийн зуслан, аж ахуйн газруудыг нїїлгэн шилжїїлэх, тахлагдсан хєрс ургамлыг сэргээх зэрэг олон ажлуудыг гїйцэтгэж їр дїнг тусгай маягт загварынх нь дагуу гаргаж явуулснаар Богдхан уулыг 1996 онд Дэлхийн шим мандлын нєєцєд бїртгэн авч,1997 онд батламж бичгийг нь ирїїлсэн юм.